Royal Enfield Royal Enfield Royal Enfield Royal Enfield Royal Enfield

Select Country

Note

We use our own cookies for the use of the site, personalize content and ads and to perform analyses of our traffic. We also share information about your use of our site with analytics partners who may combine it with other information that you’ve provided to them or that they’ve collected from your use of their services. If you want to learn more about cookies and opt-out, click the button Privacy and Cookie Policy. If you choose not to agree to the use of cookies all features of the site may not operate as intended.

1891
1891

1891

1891 оны 11 сард бизнес эрхлэгч Bob Walker Smith болон Albert Aedie нар Redditch дэх Hunt End-тэй хамтарсан George Townsend-ийг худалдаж авчээ. Townsend нь хэсэг хугацааны өмнөөс дугуй үйлдэрлэж эхлээд байсан 50 жилийн түүхтэй нэр хүнд бүхий зүүний үйлдвэр байсан юм.

1893
1893

1893

Тэр хоёр Английн армийн хэрэгсэл хийдэг үйлдвэрт нарийн хийц бүхий хэсгүүдийг нийлүүлэх гэрээ байгуулж чадсан ба үүнийгээ тэмдэглэж өөрсдийгөө Enfield үйлдвэрлэлийн компани гэж нэрлээд Bob Walker Smith-ийн загварчилсан анхны дугуйгаа Enfield гэж нэрлэжээ. Тухайн жилдээ тэд дараагийн дугуйнуудаа Royal Enfield гэх нэрлэсэн ба ‘Яг л буу шиг хийгдсэн’ гэж олонд таниулж байжээ.

1898
1898

1898

Bob Walker Smith компаныхаа анхны мотортой тээврийн хэрэгслийг загварчилжээ. 2 ширхэг дугуйны бат бөх рамыг нийлүүлж 1 1/2 hp De Dion хөдөлгүүрийг ашиглаад дөрвөн дугуйт хийсэн байна. Тэд өөрсдийн худалдааны нэрээ дахин өөрчилж Enfield Cycle Co. Ltd болгоод уг нэрээ 70 жилийн турш ашиглажээ.

1900
1900

1900

Тэдний нэг дөрвөн дугуйт нь 1600км уралдаанд оролцсоны дараа Royal Enfield мотоспорт уруу сонирхолтой болж эхэлжээ. Лондонгоос Эдинбург хүртэл улс дамнасан хүндхэн замыг туулж явах нь моторт тээврийн хэрэгслүүд оршин тогтнох боломжтой гэдгийг Английн нийт олонд харуулж байлаа.

1901
1901

1901

Хамгийн анхны Royal Enfield мотоцикл бүтээгджээ. Bob Walker Smith болон Frenchman Jules Gobiet нар загварыг нь гаргасан бөгөөд Лондонд болсон Stanley дугуйн шоуны үеэр танилцуулсан байна. 1 1/2 hp хөдөлгүүр нь жолооны урд хэсэгтээ суурилуулагдсан ба арын дугуй нь арьсан бүсээр хөдөлдөг байсан байна.

1909
1909

1909

Швэйцарт хийгдсэн Motosacoche хөдөлгүүрийн ашигласан Royal Enfield-ийн анхны V-Twin нь Stanley дугуйн шоуны үзэр танилцуулагджээ. Энэ загвар нь тухайн жилдээ Lands End болоод John O’ Groats гэх мэт олон уралдаанд амжилттай ялалт байгуулжээ.

1914
1914

1914

Royal Enfield анхны 2-stroke мотоциклоо үйлдэрлэжээ. Дэлхийн 1-р дайнд Их Британи улс оролцож эхэлснээр компаний хамгийн том 770cc 6 hp V-twin гэх загвар давуу талтай болж ирсэн. Дайны үеэр Royal Enfield нь Их Британи, Бельги, Франц, Америк болон Оросын холбооны армиудад мотоцикл нийлүүлж байжээ.

1924
1924

1924

Sports Model 351 болон анхны хөлөөрөө ажиллуулж болдог хэрэгсэлтэй Royal Enfield 350cc OHV 4-stroke мотоцикл гээд нийт 8 загвар гарган үргэлжлүүлэн хөгжжээ. Онцгой 225cc 2-stroke гэх эмэгтэйчүүдийн загвар ч бас танилцуулагдсан байна.

1925
1925

1925

73000 мянган м2 бүхий Redditch дэх үйлдвэр галд автжээ. Компаний галын бригад бүхэл бүтэн үйлдвэрийг шатаах дөхсөн галыг унтрааж чадсан байна.

1928
1928

1928

Royal Enfield хуучин хавтгай түлшний савныхоо оронд суудалд тохирсон хэвтэй түлшны савыг суулгажээ. Энэ нь урт талын сэрээ системээ Druid загвараас төвд тулгууртай дам нурууны сэрээ систем болгон өөрчилсөн анхны үйлдвэрлэгчдийн нэг болж байгаа юм.

1930
1930

1930

Тэд 225cc 2-stroke Model гэх загвараас эхлээд 976cc V-twin Model K. New 350 хүртэл нийт 11 загвартай энэ аравныг эхлүүлжээ. Мөн шинээр хуурай савны тосолгоотай хажуу болон дээд талдаа цорготй 350cc, 500cc мотоциклууд үйлдвэрлэсэн байна.

1932
1932

1932

Домог болсон “Бууны сум” загвар төрлөө. 1932 оны 11 сард Лондонд болсон Olympia мотоциклийн шоун дээр анх харуулжээ. 250, 350 болон 500cc гэсэн 3 хувилбар үйлдвэрлсэн бөгөөд бүгд налуу хөдөлгүүртэй, хос цилинд толгойтой, хөлөөроо ажиллуулж болдог хэрэгслүүдтэй мөн өндөр даралтат бүлүүртэй.

1933
1933

1933

Үүсгэн байгуулагч, захирал Bob Walker Smith өөд болжээ.. Түүний хүү Major Frank Smith хэдэн жилийн турш аавтайгаа хамт гүйцэтгэх захирал хийж байсан тул энэ явдлын дараагаар Enfield Cycle компанийг бүтнээр нь эзэмшихээр төлөвлөж байлаа.

1933
1933

1933

Цоо шинэ Z 'Cycar' загвар худалдаанд гарлаа. Энэхүү 148cc 2-stroke нь илүү ажилдаа явдаг хүмүүст зориулагдсан бөгөөд хөдөлгүүр нь бүрэн халхлагдсан унаачийг аливаа аюулаас хамгаалах зорилттой хөлийн хамгаалалттай.

1936
1936

1936

500cc Бууны сум загвар Model JF загвараар солигдлоо. Үүний онцлог нь 4 цоргот цилиндр толгойтой босоо хөдөлгүүр юм. Онцгой захиалгаар хүрэл цилиндр толгойтай спорт загварыг гаргаж байлаа.

1939-1945
1939-1945

1939-1945

Royal Enfield дэлхий 2-р дайны үеэр армийн мотоцикл, дугуй, генератор, нисэх онгоцны эсрэг урьдчилан таамаглагч зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэжээ. Хамгийн гол бэлэг тэмдэг болсон загвар бол Нисдэг Шавж нэрээрээ алдаршсан 125cc 'Airborne' мотоцикл юм. Эдгээр 126cc-2-stroke загварууд бөмбөгийг тусгайлан үйлдвэрлэсэн шүхрийн өлгийд ачиж, дайсны шугамын ард шүхрийн цэргүүдтэй хамт хаях боломжтой бүтээгджээ.

1948
1948

1948

Дайны дараа 1948 оны 2 дугаар сард арын дугуйндаа тос шингээсэн дүүжлүүрэн гартай 350сс Bullet загвар Colmore-ийн аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцуулагджээ.2 Bullet загвар нь Италид болсон Олон улсын зургаан өдрийн тэмцээнд оролцож Их Британийн ялалтын цомыг авсан. 2 унаач нь хоёул алтан медал хүртжээ.

1949
1949

1949

Шинэ 350cc Bullet болон 500 Twin гэх загварууд Англи улсад гаржээ. Хоёул ижил рамтай, дүүжлүүрэн гартай, урдаа телескоп сэрээтэй мөн хурдны хайрцагтай. K. R. Sundaram гэх хүн Royal Enfield гэх мэт Англи мотоциклуудыг Энэтхэг лүү гаргахын тулд Мадра Моторсыг байгуулжээ.

1952
1952

1952

Royal Enfield-ийн шилдэг унаач Johnny Brittain өөрийн 350cc Bullet, HNP 331 загвараа унан нэр хүндтэй Шотландын 6 өдрийн тэмцээнд ялалт байгуулжээ.

1952
1952

1952

Мадра Моторс Энэтхэгийн армиас 500 350cc Bullets загварын захиалга авчээ. 1953 онд Redditch-ээс ирж буй мотоциклууд бат бөхөөс гадна засвар үйлчилгээ хийхэд хялбар байж жинхэнэ өөрсдийн амжилтаа баталж байлаа

1955
1955

1955

Redditch компани Maдра Моторстой хамтран Энэтхэгт 'Enfield India'-ийг байгуулжээ. Мадрагийн ойролцоо Tiruvottiyur дээр үйлдвэр барьснаар тэдний ажил эхэлжээ.

1956
1956

1956

Tiruvottiyur үйлдвэр нээгдэж Bullet загварууд зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдэж эхэлжээ. Эхэндээ эдгээр техникүүд Англиас иж бүрдлээрээ ирээд Мадра үйлдвэр дээр угсрагддаг байсан. Жилийн эцэс гэхэд 163 Enfield India Bullet угсрагдсан.

1957
1957

1957

Johnny Brittain 2 дахь удаагаа Bullet дээрээ Шотландын 6 өдрийн тэмцээнд түрүүлж мөнИх Британийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулжээ. 250cc Crusader загвар Их Британид танилцуулагдав. 13 морины хүч гаргадаг ба нэгдмэл хийгдсэн хөдөлгүүртэй, ороомог ноцолт бүхий цахилгаан гаргагчтай гэдгээрээ онцлог.

1964
1964

1964

Сэтгүүлчдийн баг Silverstone тойргийн 8 тойргийг багтаасан John O’ Groats-оос Lands End хүртэл 24 цагийн дотор явснаар бэлэг тэмдэг болсон Continental GT cafe racer загвар олны талархлыг хүлээжээ. GT загварын онцлог бол шилэн түлшний сав, арын суудал, хавчаартай жолоо, доош сууж өгсөн унаачын суудал, эргэлт тоолуур болон араасаа шүүдэг яндан зэрэг юм.

1967
1967

1967

Жилийн эхэн гэхэд үйлдвэрлэлд 250cc Continental GT болон 736cc Interceptor гэсэн хоёрхон л загвартай үлдсэн байлаа. Royal Enfield-ийy Redditch дэх байгууламж хаагдаж бусад хэсгүүдээ заржээ. Interceptor-ийн үйлдвэрлэл 1970 оны 6 сар болтол Avon дээрх Bradford хавьцаа Upper Westwood-д Enfield-ийн газар доорх үйлдвэрт үргэлжилж байлаа.

1977
1977

1977

Enfield India компани 350cc Bullet загварыг Европ болон Англи луу экспортолж эхэлжээ. Уг мотоцикл нь классик bike сонирхогчдын дунд эрчээ авснаар борлуулалт нь нэмэгджээ.

1989
1989

1989

24 морины хүчтэй 500cc Bullet загвар гарлаа. Уг мотоцикл нь Classic, Deluxe болон Superstar засварыг байх боломжтой байлгахаар голдуу экспортлох зорилгоор хийгджээ.

1993
1993

1993

Enfield India дэлхийн анхны бөгөөд цор ганц дизел мотоциклийг олон тоогоор үйлдвэрлэжээ. Enfield дизел гэх нэрээрээ алдаршсан энэхүү мотоцикл нь үр ашигтай түлш зарцуулалт хийдэг 325cc хүчний нэгжийг эргэлдэж буй явах эд ангид суулгасан байна.

1994
1994

1994

Cурталчилгааны тээврийн хэрэгсэл болон трактор үйлдвэрлэгч Eicher групп Enfield India-г худалдаж авсан. Eicher групп 1948 онд Энэтхэгт сууриа тавьсан байжээ. Худалдаж авсныхаа дараагаар компаниа Royal Enfield Motors Limited гэж нэрлэжээ.

1997
1997

1997

Дөчин Royal Enfield-ийн мотоциклууд дэлхийн хамгийн өндөр моторт даваа болох Khardung La руу гарч, дэлхийн хамгийн хэцүү замыг туулж Гималайн Одиссэйд зохиогддог аялалын зураг төслийг хийдэг

1999
1999

1999

Австрийн нэгэн компани болох AVL-ийн дизайны чадварыг ашиглан, засварласан 350cc хөнгөнцагаан нарийн шаталттай Bullet өөрөөр хэлвэл А350 хөдөлгүүр Rajasthan, Jaipur-ийн ойролцоо Roayl Enfield-ийн станцад үйлдвэрлэгдэж эхэлжээ.

2001
2001

2001

Daredevils гэх Japalbur-ийн Энэтхэгийн армийн дохионы корпусын мотоциклийн үзүүлбэр үзүүлдэг баг арван 350cc Bullet дээр 201 эрэгтэй хүнээр пирамид хийжээ. Тэд нийт 200 метр замыг туулж дэлхийн рекорд тогтоосон байна.

2002
2002

2002

Thunderbird нэртэй загварлаг нарийн шаталттай cruiser танилцуулагдлаа. Үүний онцлог нь Royal Enfield дээр 1960-аад оноос хойш ашиглагддаг байсан 5 шатлалт хурдны хайрцаг юм. Royal Enfield мотоцикл эзэмшигчдийн клубийн 1000 гаруй он оны Redditch-ээс гаралтай мотоциклууд “Redditch-д дахин зочилсон нь’ цугларалтад иржээ

2004
2004

2004

Electra X гэсэн нэртэй нарийн шаталт бүхий хөдөлгүүртэй 500cc Bullet загвар худалдаанд гарлаа. goes on sale. Ретро хэв маягтай Bullet Machismo TNS автомашины судалгаанд номер нэг гэж эрэмбэлэгдсан байна.

2005
2005

2005

Royal Enfield дурсгал болгож Thunderbird болон Bullet Electra загвараа гаргаж “Домог цаашид давхисаар л байх болно” гэсэн ширээний ном гарган 50 жилийн ойгоо тэмдэглэжээ.

2008
2008

2008

Шинэ нэгж хөдөлгүүртэй(UCE) Thunderbird Twinspark загвар танилцуулагдлаа. Royal Enfield европын зах зээл рүү Классик, Энэтхэгийн анхны 500cc EFI, Euro-III мотоциклуудыг экспортолж эхэлжээ.

2009
2009

2009

Энэтхэгт 500cc UCE хөдөлгүүр танилцуулагдлаа. Ретро хэв маягтай Классик хувилбар нь тэр даруйдаа олны дунд шүтээн болж борлуулалт нь өсчээ.

2011
2011

2011

Royal Enfield-ийн дэлхий даяарх унаачид “One Ride” эвентэд оролцохоор болжээ. Цаашлаад энэ нь жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногт зохиогддог болжээ. Шинэ үйлдвэртээ зориулж Royal Enfield 200000 м2 газрыг Орагадамд худалдаж авав. Мөн уг үйлдвэр Непалийн аялалтай хамтран Непалийн хил давах аялалыг зохион байгуулсан байна.

2012
2012

2012

Royal Enfield тас хар Thunderbird 500 гэх анхны хурдн замын мотоциклоо гаргалаа. Oragadam үйлдвэр дээрх ажлууд хурдтай өрнөж байхад Tiruvottiyur үйлдвэр 113000 мотоцикл борлуулж шинэ амжилт тогтоож байв.

2013
2013

2013

Oragadam, Tamil Nadu-д үйлдвэрлэлт явагдаж эхэллээ. Энэхүү үйлдвэр нь робот будалтын машинтай ба цаашид Royal Enfield-ийн ирээдүйн гол зорилго нь болно.

2013
2013

2013

Café racer бүтээгдсэнээс 40 жилийн дараа Royal Enfield цоо шинэ Continental GT загварыг олонд дэлгэлээ. Harris Performance дизайныг нь гаргасан өлгий рамтай мөн 535cc UCE хөдөлгүүртэй. Энэхүү шинэ café racer цаашлаад олон олон захиалга авах эхлэлийн цэг нь болжээ.

2014
2014

2014

Royal Enfield Энэтхэгийн Шинэ Дэлигийн Хан зах дээр тоног төхөөрөмжийн дэлгүүр нээж жижиглэн худалдаа хийх болжээ.

2015
2015

2015

Royal Enfield нь Harris Performance-ийг худалдан авч бүтээгдэхүүний загвар болон инженерчлэлээ сайжруулахын тулд Их Британий мотоциклийн загвар үйлдвэрлэлийн компанийг өмчилжээ.

2015
2015

2015

Royal Enfield Хойд Америкт үүсгэн байгуулагдлаа. Milwaukee, Wisconsin-д төв байртай болсноор анх удаа Энэтхэгээс өөр газарт шууд борлуулалт хийж буй явдал болсон.

2016
2016

2016

Royal Enfield адал явдалд зориулсан мотоцикл болох Himalayan загварыг гаргалаа. Цоо шинэ 411cc SOHC хөдөлгүүртэй, урт суспензтэй ба ямар ч зам дээр явж байсан тухайн унаачид адал явдал мэдрүүлэхээр бүтээгдсэн.

2017
2017

2017

Royal Enfield-ийн технологийн төв шинээр Английн Leicester хотноо нээгдлээ. Инженер, Дизайнер, Шалгагчид гээд нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг судалгаа хөгжүүлэлт бүтээгдэхүүний цаашдын стратеги дээр ажиллаж байлаа.

2017
2017

2017

Chennai орчим Vallam Vadagal дээр байрласан Royal Enfield-ийн 3 дахь төв дээр үйлдвэрлэл эхэллээ. Энэхүү дэлхий түвшний үйлдвэрийн байгууламж нь Royal Enfield-ийн 350cc мотоциклуудыг хийх зорилготой.

2017
2017

2017

Royal Enfield-ийн шинэ 650cc Interceptor болон Continental GT гэсэн ихрүүд Италийн Миланд болсон EICMA мөн Энэтхэгийн Гоад болсон Rider Mania мотоциклийн шоун дээр танилцуулагдсан. Гоад өөрсдийн хамгийн анхны кафегаа нээж Royal Enfield гражны кафе гэж нэрлэжээ.

2018
2018

2018

Royal Enfield-ийн дэлхийн 2-р дайнд оролцсон Нисдэг шавж загварын хүндэтгэл болох классик 500 Pegasus загвар Английн Duxford хотын эзэнт гүрний дайны музейд танилцуулагджээ. Дэлхий даяар ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд Энэтхэгт 3 минутын дотор 250 ширхэг нь зарагдаж дуусжээ.

2018
2018

2018

Cayla Riva гэх Калифорнийн 18 настай уралдаанч Bonneville Salts Flats дээр болсон хурдны долоо хоногийн үеэр 253 км цагийн хурдтай явж газар дээрх шинэ рекордыг эвдлээ. Түүний мотоцикл нь Continental GT 650 ихрүүдийн нэг байсан ба онцгойлон Bonneville-д зориулагдаж S&S Cycle хөдөлгүүртэй мөн Harris Performance рамтай байжээ.

2018
2018

2018

1930-аад оны сүүлчээр гарсан 1140cc KX V- ихрүүдын загвараас авсан дизайны санаануудтай 838cc KX Concept V-ихэр загвар жинхэнэ л Английн Технологийн төвийн баг хамт олны чадвар чансааг харуулж байлаа. Нэгдсэн гэрэлтэй дам нуруутай салаа нэг талдаа зөөлөн сүүлтэй арын хэсэг нь EICMA-д нээлтээ хийх үеэрээ шоуны од болсон.

2019
2019

2019

11 хүний бүрэлдэхүүнтэй Royal Enfield болон Энэтхэгийн армийн унаачдийн баг хасах 30-аас бага градуст хатуу мөс цасыг үл харгалзан Гималайд 5540 метр урттай Каракорам замыг туулжээ. Энэ нь уг замыг мотоциклоор туулж байгаа анхны тохиолдол болсон юм. Bullet Trials Works Replica 500 гэх загвар Johnny Brittain-ы 1950-онд хийсэн туршилтуудад хүндэтгэл болгон олон нийтэд танилцуулагджээ.

2019
2019

2019

Interceptor 650 нэр хүнд бүхий Энэтхэгийн жилийн мотоцикл шагналыг авжээ. 650 ихэр нь Autocar болон Times Auto Award -аас тэр жилийн шилдэг мотоциклоор шалгарч мөн India Bike-аас шилдэг 2 дугуйт шагналыг авчээ. Мөн Тайландад хамгийн шилдэг орчин үеийн классик Middleweight-ээр тодорч Английн MCN-ээс гаргасан санал асуулгад хамгийн шилдэг ретрол мотоциклоор шалгарчээ.

2020
2020

2020

500cc UCE хөдөлгүүрийн үйлдвэрлэл зогслоо. Үүний хамгийн сүүлчийнх нь Classic 500 Tribute Black загварын лимитед хувилбар байлаа. Аргантиний Buenos Aires хотод Royal Enfield шинээр угсрах үйлдвэр байгуулж Аргантиний Ерөнхийлөгч Alberto Fernández нээлтий үйл ажиллагаанд оролцжээ.

2020
2020

2020

Make-It-Yours (MIY) гэх нэгэн өвөрмөц мотоциклийн санаа олонд дэлгэгдсэн. Хэрэглэгчид Royal Enfield апп , вэбсайт эсвэл дэлгүүр дээр мотоциклоо захиалахдаа өөрсдийнхөөрөрр тохируулах боломжтой болжээ. Meteor 350 cruiser загвар Энэтхэгт олны сайшаалыг хүртэн нээлтээ хийв. Цоо шинэ явах эд анги болоод цоо шинэ хөдөлгүүртэй ба үүний онцлог нь Royal Enfield-ийн эргэлт эргэлтээр нь зааварчилдаг чиглүүлгийн системтэйд оршино.

2021
2021

2021

Royal Enfield 120 жилийн цэвэр мотоциклийн түүхий бичилцэж байна.